Иргэдийн төлөөлөгчдийн хурал

    Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ийн удирдлага нь  нутгийн өөрөө удирдах ёсыг  төрийн удирдлагатай  хослуулах үндсэн   дээр хэрэгжих болж энэ дагуу аймаг, суманд нутгийн өөрөө удирдах байгууллага болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багуудад Иргэдийн Нийтийн Хурал байгуулагдсан  билээ.

  1992 оны 09 дүгээр  сарын 21-ны өдөр сумын ИТХ-ын Анхдугаар хурлаа хийж удирдлага, бүтэц, зохион байгуулалтаа эмхлэхээс үйл ажиллагаагаа  эхлэсэн.

   Манай байгууллагын гол зорилго нь  Монгол улсын үндсэн хуулийн  үзэл санаанд тулгуурлан  сум орныхоо  нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгэм эдийн засгийн  зорилтыг хэрэгжүүлэн Нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэн НӨУЁБайгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэхээр ажилладаг.

   1992 оноос хойш сум орон нутагтаа алдар нэр хүндтэй, ажил амьдралын баялаг туршлагатай , ИТХ-ын  төлөөлөгчөөр сонгогдож  байсан хүмүүс бол  аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Худалдаа  Үйлдвэрлэлийн  тэргүүний  ажилтан Ч.Батхуяг, Ардын боловсролын Тэргүүний ажилтан Б.Сарангэрэл, Ж.Цэдэн,  Ардын боловсролын  тэргүүний ажилтан магистр Ц.Нарантуяа,  Төрийн удирдлагын магистр Н.Эрдэнэчулуун, Төрийн албаны Тэргүүний ажилтан Ж.Сүхбаатар, Соёлын Тэргүүний ажилтан Б.Жүрмэддорж,  Тэргүүний уран сайханч  Б.Жүрмэд, Аймгийн алдарт уяач Х.Жуурайдорж, Б.Цээнзэн, аймгийн заан Ж.Бямбаа, спортын дэд мастер Д.Ганхуяг , Онц хилчин М.Рашням, Сумын Засаг дарга Ч.Буянжаргал, Х.Батболд, А.Амгаланбаатар, Төр захиргаа улс нийгэмдээ олон жил  үр бүтээлтэй ажиллаж ирсэн У.Цэвэгмэд, Н.Цэдэндорж, Ц.Оюунчулуун, Ц.Түмэн-Өлзий, Д.Бямбаа зэрэг олон хүмүүсээрээ бахархаж явдаг.

   Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Ж.Бямбаа, Б.Бүрэнтогтох, Н.Эрдэнэчулуун, О.Мандахбаяр, Ц.Энх-Амгалан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Г.Сумьяасүрэн, Ё.Ганцэцэг, Ц.Оюунчулуун, О.Мандахбаяр, Х.Бадамлянхуа, М.Баттогоо, Г.Ганцэцэг нар ажиллаж ирлээ.

   1992 оноос хойш Н.Эрдэнэчулуун нь ИТХ-ын төлөөлөгчөөр тасралтгүй сонгогдсон бол  Ч.Чинжаргал, Б.Жүрмэддорж, Ч.Батхуяг, Б.Сарангэрэл, Ц.Нарантуяа, Б.Алтанцэцэг, Г.Балчинханд, Б.Жүрмэддорж, Д.Нарангэрэл, Ж.Цэдэн, Э.Төмөрмөнх, С.Мижиддорж, А.Амгаланбаатар, Ж.Сүхбаатар, М.Рашням нар 2-оос 5 удаа сонгогдон ард түмнийхээ итгэл найдварыг хүлээн ажиллаж ирсэн.

    Манай  байгууллага 2020 оны  байдлаар 15 төлөөлөгч  үүнээс 7 тэргүүлэгчтэй, багийн ИНХ болон ажлын 3 хэсэгтэй, орон тооны 3 ажилтантайгаар  ээлжит болон ээлжит бус хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаануудыг хийж хамтын шийдвэр  гарган  ажиллаж байна. 15 төлөөлөгчийн 12 нь МАН-аас , АН-1, бие даагчаас 2 суудалтай ба дээд болон тусгай дунд боловсролтой хүмүүсийн эзлэх хувь 80%, эмэгтэйчүүд 20% , анх удаа сонгогдсон төлөөлөгч 33%  ажиллаж байна.

Баяновоо1Баяновоо2Баяновоо3