Танилцуулга

Тус сумын ард түмэн хувьсгалын өмнө Сайн ноён хан аймгийн Ёст  бээсийн хошуунд харъяалагдаж байлаа. Энэ хошуунд одоогийн Хүрмэн, Баяндалай, Ноён, Сэврэй, Гурван тэс, Булган сум бүхэлдээ хамрагдаж байсан бөгөөд 85 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, 1500 орчим өрхтэй, 9000 гаруй хүн амтай байсан байна.

Хувьсгалын өмнө амьдралын хувьд дорой буурай амь тэжээх төдий ядуу, хувийн аж ахуй  эрхэлж байлаа. Энэ хошуунд Байшинт, Үржин баясгалант, Овоот зэрэг том жижиг 10 гаруй сүм хийдэд  нийт эмэгтэйчүүдийн 34,5 хувь нь шавилан сууж байсан байна.Эрэгтэйчүүдий зарим хэсэг нь өөр газар орны хийдэд түвд хэл шашны ном заалгаж байсан.

Ардын хувьсгал ялж байх үед тус хошуунд огт малгүй 100 гаруй өрх, түүний хүн ам 399 байсан гэж хэвлэлд мэдээлсэн байдаг. 1923 оны намар хошууны ардын төлөөлөгчдийн анхдугаар хурлыг нам эвлэлийн үүрүүдийн удирдлаган дор зарлан хуралдуулж тус хошуунд ардчилсан захиргаа байгуулж  хошууны нэрийг өөрчлөн Гурвансайхан хошуу гэж нэрлэх  болж нууц санал хураалтаар хошууны даргад түшмэл Дугаржав, захиран тушаах хэлтсийн эрхэлэгч түшмэлд Г.Дорж, албан татварын хэлсийн эрхэлэгч түшмэлээр Г.Жамъянхорлоо нарыг сонгож  Хүрмэн сум, Ноён богд сум, Хонгор овоо сумыг байгуулан сумдын дарга нарыг томилон баталснаар  одоогийн Баяндалай сумын анхны суурь тавигдсан гэх үндэслэлтэй юм.

Цагаан дэрсний  хошуу тамгын газар нь 1926 онд Баян, Төхөмд шилжин байралсан юм. 1992-1930 оны засаг захиргааны шинчилсэн зохион байгуулалтаар Баян, Төхөмд байсан хошуу тамгын газрыг татан буулгаж тэр үеийн Хонгор овоо сум, Норов сумыг нийлүүлж хоёрдугаар Хонгор овоо сум болгосон юм.

1931 онд Хонгор овоо сум нь байгаа ганц гэрээрээ Баян төхөмөөс нүүж Далай гэдэг газар төвлөрсөн байна. Энэ үед сумын дарга Цэвэгийн Сангидорж, нарийн бичгийн дарга нь Норов, нэг зарлагатай бүгд 3 орон тоотой байсан байна. 1935 оноос хоёрдугаар Хонгор овоо сум гэж нэрлэхээ больж   Баяндалай сум гэж нэрлэгдэх болсон түүхтэй. Баяндалай хүн  ам, угсаатны бүтэц нь халхчуудаас бүрддэг, төв халхаар ярьдаг.

Тус  сум нь 1075,1 мянган хавтгай дөрвөлжин квадрат километр нутаг дэвсгэртэй болон өргөжиж  урд талаараа БНХАУ-тайруун талаараа Ноён, Сэврэй, сумдуудтай хил залган оршдог. Аймгийн төвөөсөө баруун зүгт байрлах  бөгөөд Улаанбаатар хотоос 670 киломитер, аймгийн төвөөсөө 86 километр зайд оршдог .Тус сум нь 2148 хүн амтай, ИТХ, Төрийн захиргаа, төрийн анхан шатны нэгж 3 багтай, 12 жилийн сургууль, Хүн эмнэлэг, Цэцэрлэг, Соёлын төв, ХААН банк, Төрийн банк, Холбоо, ГМУҮГазар, зэрэг албан байгууллагууд, 20 иод аж ахуй нэгж, компиантай,138000 мянган  толгой малтай,675 өрхтэй,эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон зам тээврийн зангилаа томоохон сумын нэг болон хөгжиж байна.