Багууд

 

     Сум захиргааны анхан шатны нэгж 5 багтайгаар байгуулагдаж 1958 оноос МАА-н бригадын зохион байгуулалтыг дагаж, 1 дүгээр бригадын төвийг Дэн, 2 дугаар бригадын төвийг Дал, 3 дугаар бригадын төвийг Хавцгайт Засаг захиргаа, аж ахуй, соёл үйлчилгээний төв болгон Туяа нэгдэл гол үүрэг гүйцэтгэн ажиллаж байлаа.1992 оны шинэ Үндсэн хуулийн дагуу багийн зохион байгуулалтад дахин орж 4 багтай болсон.Нийт сумын хэмжээнд 2093 хүн амтай, 236711 гаруй толгой малтай.

Нэгдүгээр баг: Багийн Засаг дарга Т.Уламцэнгэл

       1959-1992 онд бригад нэртэй нэгдлийн аж ахуйн нэгж болоод 1992 оны шинэ Үндсэн хуулийн дагуу багийн зохион байгуулалтад дахин орж Булган баг болсон. 2019 оны жилийн эцсийн байдлаар  521 хүн амтай, 75805 гаруй толгой малтай эдийн засгийн үндэс  мал аж ахуй юм.Дэлхийн археологи, палеонтологийн гайхамшигт олдвор бүхий Цахиуртын хөндий, Авдрант, Арц богд, Төгрөг, Хүрэн цав зэрэг алдартай газар нутагтай, сумын загийн ойн талбайн 70 гаруй хувийг эзэлдэг зэрэг онцлогтой. 

Хоёрдугаар баг: Багийн Засаг дарга Ч.Пэрэнлэй

      1957 онд Дал гэдэг газар нүүн ирж, 1958 оноос мал аж ахуй бригад нэртэй болсон. 1992 оны шинэ Үндсэн хуулийн дагуу багийн зохион байгуулалтад дахин орж Дал баг болсон. 2019 оны жилийн эцсийн байдлаар  379 хүн амтай, 70483 гаруй толгой малтай эдийн засгийн үндэс аялал жуулчлал, мал аж ахуй юм.Дал, Нүцгэн, Булаг, Шаваг, Хөөвөр зэрэг газарт төрөл бүрийн мод бутлаг ургамал, хүнсний ногоо тариалж байна. Дэлхийн археологи, палеонтологийн гайхамшигт олдворын эх нутаг Баян загт үйл ажиллагаа явуулдаг Баянзаг Улалзах Цонж ТББайгууллага болон гэр баазууд үйл ажиллагаа явуулж байна.

Гуравдугаар баг: Багийн Засаг дарга П.Батчулуун 

     Туяа нэгдэлийн зохион байгуулалтыг даган 1958 оны 11 дүгээр сараас Засаг захиргааны анхан шатны нэгж аж ахуйн байгуулалттай хавсран ажиллах болж багий бригад болгон өөрчилж Хавцгайт болгсон. 2019 оны жилийн эцсийн байдлаар  458 хүн амтай, 72557 гаруй толгой малтай эдийн засгийн үндэс газар тариалан, мал аж ахуй юм.Булагтай, Хавцгайтын хадны сүг зураг, Цагаан маань, Баруун зүүн Битүүт, Шивэртийн хяр, Рашаан шар маань, Гэгээтийн хөндий зэрэг байгалын үзэсгэлэнт газруудтай.Булагтай, Булган орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд хамааруулсан.Эдгээр бүс нутагт ховор болон нэн ховор 8 төрлийн ургамал, 5н төрлийн ан амьтан байдаг.

Дөрөвдүгээр баг: Багийн Засаг дарга Д.Буянцэрэг

      Аймгийн эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан тус сумын багуудыг нэгтгэхэд Булган баг болсон.Тус багт сумын хүн ам, нийгэм эдийн засгийн болон аж ахуй, соёлын гол гол байгууллагууд төвлөрдөг онцлогтой. 2019 оны жилийн эцсийн байдлаар  740 хүн амтай, 17866 гаруй толгой малтай эдийн засгийн үндэс газар тариалан, мал аж ахуй юм.Услалтын 2 системтэй, 16 гаруй га ногооны талбайтай, 15 орчим га-д мод бут бүхий ойн зурвастай, Хадат, Булган булагийн рашаан устай нутаг юм.