Иргэдийн төлөөлөгчдийн хурал

БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 1992-1996 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

     Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдан орон нутгийн сонгууль шинэ Үндсэн хуулийн дагуу анх удаа болж Өмнөго сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр 25 хүн сонгогдсон нь иргэд шинэ үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхээ хэрэгжүүлж орон нутгийн түвшинд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу нутгийн өөрөө удирдах байгууллагын анхны Төлөөлөгчдийг сонгосон байна.

      Тухайн үеийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхны бүрэлдэхүүнд сонгогдсон Төлөөлөгчдийн 6 МАХН-аас, 3 МСМН-аас, 6 МоАН,  2 МҮДН,  нам бус 8 хүн сонгогдон ажиллаж байсан байна.

     Тус сонгуулийн үр дүнд байгуулагдсан сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр болж 25 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхны Тэргүүлэгчдийн дарга  /орон тооны бус/-аар Д.Намсрай, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Н.Цэцэгжаргал, Д.Пүрэвдулам нарыг тус тус сонгож байсан түүхтэй.

СУМЫН  ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 1996-2000 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

     Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох хоёр дахь удаагийн сонгууль 1996 оны 10 дугаар сарын 6-ны ням гаригт холимог системээр болж сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид 38 хүн нэр дэвшин өрсөлдөж 20 Төлөөлөгч сонгогдон ажиллаж байсан байна.

     Тус бүрэн эрхийн 1996-2000 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 1996 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болж 20 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар Ч.Төмөр сонгогдон ажилласан.

    Тус бүрэн эрхийн хугацаанд сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр   О.Мөнхөө, Х.Андрей, Д.Улам-Өрнөх,  Г.Эрдэнэ –Очир, Д.Баатар ,Ж.Цэрэнпүрэв нар сонгогдон ажиллаж байсан.

   Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Д.Бүддорж, Ц.Поль  ажиллаж, 2000 оноос Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар О.Мөнхөө ажиллаж эхэлсэн байна.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2000-2004 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

     Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2000-2004 оны бүрэн эрхийн хугацааны Орон нутгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох ээлжит гуравдахь удаагийн сонгууль 2000.08.03-ны өдөр шинэчилсэн хуулийн дагуу орон нутгийн сонгууль болсон байна.

     Аймгийн ИТХ-д МАХН-с Д.Бараадууз, Ардчлал эх орон эвслээс Л.Цэцэг-Өлзий, сумын ИТХ-д МАХН-аас 20, эвслээс 20,  бие даагч 2,  нийт 42 хүн нэр дэвшсэн. Сонгуулийн санал хураалтаар 61,3 хувийн санал авч Д.Бараадууз аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр МАХН-аас 14, эвслээс 4, МШСН 1, бие даагч 1 бүгд 20 хүн  сонгогдсоны 3 нь эмэгтэй, 8 нь  дээд боловсролтой, 3нь тусгай дунд боловсролтой, 3 нь бага боловсролтой, албан хаагч 9% малчин 5, хувийн хэвшлийн төлөөлөл 3 байв.

   Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Дэмчигийн Бараадууз- /МАХН/ Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Цэвээнхүүгийн Сувьдаа, Намсрайн Баярсайхан, Оргийн Мөнхөө Засаг даргаар Дэмчигийн Бараадууз, Думын Бүддорж, Цэрэндоржийн Насанжаргал, Дэндэвийн Давааням Сумын ИТХ-ын тэргүүлэгчээр:  Ц.Сувьдаа, Н.Баярсайхан, О. Мөнхөө, Р.Гомбодорж, Д.Баатар, Ц.Насанжаргал, Ц.Поль, Л.Бямбаа, Э.Юра, О.Мөнхөө Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд Хурлын Тэргүүлэгчид орон тооны ажлын албатай болсон ба ажлын албаны даргаар Ц.Отгончулуун , Л.Отгончулуун нар ажиллаж  байсан.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2004-2008 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

   Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004-2008 оны бүрэн эрхийн хугацааны Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох ээлжит дөрөвдэх удаагийн сонгууль 2004 оны  сонгуулийн санал хураалтад нийт сонгогчдын 71,0 хувь буюу 978 сонгогч оролцож Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Даржаагийн Одбаяр / аймгийн тээвэр зохицуулалтын албаны дарга/

    Сумын ИТХ-ын  төлөөлөгчөөр МАХН-аас 10, АН-аас 9,МАШСН-1 төлөөлөгч сонгогдсоны 3 нь эмэгтэй, 8 албан хаагч, 3 малчин, 6 хувийн хэвшлийн төлөөлөл, 9 дээд, 2 тусгай, 1 бага боловсролтой, 11 нь анх удаа сонгогдсон байна.

    Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар Дүгэрийн Гэрэлт-Од /МАХН/ Сумын Засаг даргаар Үензийн Баяртогтох /АН/ Сумын ИТХ-ын тэргүүлэгчээр: Д.Гэрэлт-Од, Ч.Гэрэлт-Од, Р.Гомбодорж, Л.Мөнхбаяр, Г.Эрдэнэ-очир, Я.Адъяа, Ө.Цэндсүрэн Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 2004 оноос орон тоогоор ажиллаж эхлэв. Анхны орон тооны нарийн бичгийн дарга Л.Отгончулуун үргэлжлүүлэн ажиллаж байсан.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2008-2012 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

    Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008-2012 оны бүрэн эрхийн хугацааны орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгууль тав дахь удаагаа 2008 оны 10 дугаар сарын 12-нд зохион байгуулагдаж тус сонгуулиар  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр МАХН-аас 12, Ардчилсан намаас 9  сонгогдон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Ц.Поль, Тэргүүлэгчдээр Р.Түмэн, Л.Эрдэнэцэцэг, Д.Саранчимэг, Ч.Гэрэлт-Од, А.Алтанцаг, Э.Хоролмаа нарыг сонгож, сумын  Засаг даргад Д.Гэрэлт-Одыг нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжилж байсан.

    Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Л.Отгончулуун , Ц.Үүрийнтуяа нар ажиллаж байв.

СУМЫН  ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2012-2016 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

     Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/ нь 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаанд 21 Төлөөлөгч, 7 Тэргүүлэгч, Төрийн захиргаа хууль зүйн хороо, Эдийн засаг төсөв санхүүгийн хороо, Дэд бүтэц-хөдөө аж ахуй, аялал жуулчлал байгаль орчны хороо хороодтойгоор орон нутгийн нийгэм, эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэхэд удирдлага зохион байгуулалтын ажлаа чиглүүлэн ажиллалаа.

        Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн  хурлын 6 дахь удаагийн сонгууль 2012 оны 11 дүгээр сарын 21-ны пүрэв гаригт орон даяар зэрэг явагдаж дүнгээ гаргасан. Орон нутгийн хурлын сонгуульд МАХН, МАН,АН нийт 51 нэр дэвшигчтэйгээр хурлын сонгуулийг явллаа. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдохоор нэр дэвшсэн Н.Амарзаяа 419 сонгогчын санал буюу 41,4 хувь, Н.Хүрлээ 417 буюу 41,2 хувь, Л.Сандуй 146 буюу 14,4 хувийн санал авсан байна.

Сумын ИТХ-ын төлөөлөгчид Дэн багт 10 нэр  хүн нэр дэвшиж О.Мөнхнасан, Т.Уламцэнгэл, Б.Наранцацралт, П.Баярмаа

  • Дал багт 7  хүн нэр дэвшиж ч.Пэрэнлэй, Ч.Одбаяр, д.Эрдэнэсүх
  • Хавцгайт багт 8 хүн нэр дэвшиж П.Батчулуун, б.Намсрайдорж, Г.Эрдэнэ-Очир
  • Булган багт 12 хүн нэр дэвшиж Р.Гомбодорж, Б.Адъяабаатар, Т.Мөнх-Алдар, Б.Өрнөх нар сонгогдсон байна.

Намын нэрийн жагсаалтаар сонгогдох ИТХ-ын төлөөлөгчид МАН-аас Х.Бүүвэй, ч.Энхжаргал, Ч.Шоовдор, АН-аас Д.Энхмөнх, Ү.Баяртогтох, М.Ганзориг, МАХН-аас Р.Түмэн нар сонгогдлоо.

Сумын ИТХ-ын даргаар Р.Гомбодорж / МАН/, Ч.Энхжаргал, Г.Эрдэнэ-очир, Т.Мөнх-Алдар

Сумын Засаг даргаар Б.Адъяабаатар /МАН/

Тус бүрэн эрхийн хугацаанд Тэргүүлэгчдийн ажлын албаны даргаар 2008 оны 8 дугаар сараас Ц.Үүрийнтуяа  ажиллаж байв.  

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2016-2020 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

     Монгол Улсын  Үндсэн хуулийн дагуу аймаг болон орон нутгийн ИТХ-ын 7 дахь удаагийн ээлжит сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдөр орон даяар зэрэг явагдлаа.

    Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор МАН, АН -ууд хуулийн дагуу оролцох хүсэлтээ  гарган 4 тойрогт 42 нэр дэвшигч бүртгүүлэн оролцсон байна.

    Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдохоор нэр дэвшсэн МАН-аас Б.Батаа, АН-аас Н.Хүрлээ нар оролцож сонгогчдын  саналаар 600 гаруй хүний санал авч Н.Хүрлээ сонгогдлоо. 21 төлөөлөгчөөс 4 эмэгтэй, 17 эрэгтэй, дээд боловсролтой 9, тусгай дунд боловсролтой 2,  малчин 10 байна.

 2016-2020 онд ИТХ-ын даргаар   Б.Дамдинсүрэн /МАН/                          

  ИТХТ-ийн нарийн бичгийн дарга 2008-2020 онд Ц.Үүрийнтуяа

 Сумын Засаг даргаар Т.Мөнх-Алдар /МАН/

Сумын ИТХ-ын тэргүүлэгчд:  Б.Дамдинсүрэн, Т.Мөнх-Алдар, Т.Уламцэнгэл,Л.Эрдэнэцэцэг, Д.Будхорол, /П.Батчулуун нөхөн сонгогдсон/, Ү.Баяртогтох, А.Алтанцаг, /С.Батжаргал нөхөн сонгогдсон/

Тус бүрэн эрхийн хугацаанд Тэргүүлэгчдийн ажлын албаны даргаар  Ц.Үүрийнтуяа үргэлжлүүлэн одоог хүртэл ажиллаж байна.