Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Гурватэс сумын Иргэдийн

Төлөөлөгчдийн Хурал /1992-2019/ 

       1992 оноос өмнө Хурал, Захиргаа хоёр нэгдмэл байгууллага байжээ. 1992 онд Монгол улсын Үндсэн хууль шинэчлэгдэж батлагдсан нь орон нутгийн тогтолцоог цоо шинэ бүтэцтэйгээр хуульчилсан. 

        Мөн онд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсан нь орон нутгийн удирдлагын эрх зүйн орчныг бүрдүүлэх үндэс болсон билээ. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу 1992 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд нутгийн өөрөө удирдах байгууллага болох сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал зохион байгуулагдаж анхдугаар хуралдаанаараа төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталснаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Энэ сонгуулиар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 20 төлөөлөгч сонгогдож, хурлын Тэргүүлэгчдийн орон тооны бус даргаар Гомбын Лхагваа, орон тооны нарийн бичгийн даргаар Норовын Баттулга нар сонгогдон ажиллаж байжээ.

Тухайн үеийн хуулиар 1992-1994 онд төлөөлөгчдийн бүрэн эрх 2 жилийн хугацаатай байсан бөгөөд 1992-1996 оны хооронд 3 удаа өөрчлөгдөж байжээ.

Нийгэм улс төрийн систем боловсронгуй болж холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт орсноор 1996 оноос сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг улс төрийн намуудаас нэр дэвшүүлэн 4 жилийн хугацаатайгаар сонгодог өнөөгийн системд шилжин, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг орон тооны болгосон юм.  

 Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр манай сумаас:

  • 1992-1996 онд Дуламын Жамъян, Чулууны Цэен-Ойдов, Дуламжавын Батцэнгэл, Лодойн Сумъяаготов
  • 1996-2000 онд Дампилын Бямбаа
  • 2000-2004 онд Дампилын Бямбаа, Зундуйн Адъяа
  • 2004-2008 онд Бүдийн Даваацэрэн, Охинбаатарын Баттогтох
  • 2008-2012 онд Бүдийн Даваацэрэн /нөхөн сонгуулиар Янжмаагийн Болдбаатар/, Бавуугийн Отгонбаяр
  • 2012-2016 онд Гэлэнбандийн Гангамаа
  • 2016 онд Охинбаатарын Баттогтох, Янжмаагийн Болдбаатар, Бямбаагийн Насанжаргал нар сонгогдон ажиллаж байна.

1992, 1994, 1996, 2000, 2004 онуудад сумын хүн амын тооноос шалтгаалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 20 төлөөлөгч сонгогдож байсан ба Монгол улсын Засаг Захиргаа. Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2006 онд шинэчлэгдсэнээр 2008 оноос эхлэн 2012, 2016 онуудад  21 төлөөлөгч сонгогдон, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тасралтгүй үйл ажиллагааг хангах 7 Тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

1992-1994 онд Гомбын Лхагваа, Сангидоржийн Лавхүү, Лхагвын Хүүхэнгаа, Галдангийн Өнөр, Думаацэрэнгийн Адъяа, Думжавын Бадам, Дампилын Бямбаа, Должидын Батаа, Баахүүгийн Ганхөлөг, Мөнхөөгийн Гантулга, Янсангийн Даш, Санжшаравын  Жавзмаа, Лувсангийн Жаалхүү, Лхамсүрэнгийн Шоожуу, Жагваралын Зоригт, Мядагжавын Лхагвасүрэн, Дашийн Цагаанхүү, Цэсэнгийн Даваа, Жавзмаагийн Даваацэрэн нар

1994-1996 онд Гомбын Лхагваа, Дампилын Бямбаа, Норовын Баттулга, Цэрэнгийн Лхагва, Думаацэрэнгийн Адъяа, Цэндийн Баатар, Лувсангийн Жаалхүү, Чулууны Мэгмээ, Сономын Охинбаатар, Норовын Пүрэв, Лхагвын Хүүхэнгаа, Гүнсмаагийн Цогтбаатар, С. Даш, Өлзийн Дорж, Должидийн Батаа, Сэржийн Баатар, Гальдагийн Нямсүрэн, Лувсангийн Төмөрбаатар, Жавзмаагийн Даваацэрэн, Аюурын Занахүү нар

1996-2000 онд Ишцэдэнгийн Цэвээндулам, Гомбын Лхагваа, Цэндийн Баатар, Пүрэвийн Өнөрбаатар, Долгорын Гомбодорж, Сэржийн Баатар, Должидийн Батаа, Лувсангийн Жаалхүү, Жавзмаагийн Даваацэрэн, Цэвэгжавын Дэлгэрмаа, Лувсангийн Сүрэнхүү, Бүдбазарын Ловуу-игнэн, Думаацэрэнгийн Адъяа, Дампилын Бямбаа, Очирын Бүд, Аюушийн Мөнхүвшин, Аюурын Занахүү, Цэрэнгийн Лхагва, Мядагжавын Лхагвасүрэн, Бямбаагийн Цэндсүрэн нар

2000-2004 онд Ишцэдэнгийн Цэвээндулам,  Бүдийн Даваацэрэн, Ваанжуурын Долгорсүрэн, Лувсангийн Сүрэнхүү, Цэрэндумаагийн Шинэхүү, Сосорын Амарсанаа, Сэржийн Баатар, Цэндийн Баатар, Бямбаагийн Балмаа, Долгорын Гомбодорж, Лувсангийн Жаалхүү, Тоймийн Мөнхсайхан, Ичинхорлоогийн Нямаа, Аюушийн Нямцоо, Сүрэнжавын Оюунчимэг, Цэндоогийн Өнөржаргал, Лувсангийн Төмөрбаатар,  Жаалын Цогбадрах, Должидийн Батаа, Гэндэндоржийн Энхдалай нар

2004-2008 онд Охинбаатарын Баттогтох,  Ваанжуурын Долгорсүрэн, Цэндийн Баатар, Цэвэгжавын Дэлгэрмаа, Дэмбэрэлийн Гэрэлмаа, Охинбаатарын Батмөнх, Сэржийн Баатар, Самбуугийн Мэргэн, Бүдийн Даваацэрэн, Дондогийн Бүд, Лувсангийн Сүрэнхүү, Пүрэвийн Алтанзаяа, Аюурын Занахүү, Завын Дэчин, Жамсрангийн Сумъяажав, Галдангийн Өнөр, Бямбаагийн Цэндсүрэн, Бизьяагийн Энхболд, Адъяагийн Баатарцог, Гэндэндоржийн Энхдалай нар

2008-2012 онд  Цэвэгжавын Дэлгэрмаа, Ваанжуурын Долгорсүрэн, Цэвэгжавын Сайнжаргал, Завын Дэчин, Ойдовын Оюунцэрэн, Цэндийн Баатар, Намхайноровын Наранцэцэг, Охинбаатарын Батмөнх, Данзангийн Болормаа, Гүнсмаагийн Цогтбаатар, Нямсүрэнгийн Чинбат, Бямбаагийн Цэндсүрэн, Сономжавын Баттөмөр, Охинбаатарын Баттогтох, Цэен-Ойдовын Хүрэлбат, Жаалхүүгийн Жаргал, Хонгорын Энхдэлгэр, Дэмбэрэлийн Өнөр, Аюурын Занахүү, Буянтын Алтансүх, Цоггэрэлийн Ганбаатар нар

2012-2016 онд Батбаярын Дэжид, Цэндийн Баатар, Аюурын Занахүү, Адъяагийн Нинжбадгир, Цэвэгжавын Дэлгэрмаа, Охинбаатарын Баттогтох, Баттулгын Эрдэнэбаян, Думжидын Айлтгүй, Ваанжуурын Долгорсүрэн, Завын Дэчин, Цэвэлмаагийн Уламбаяр, Намхайноровын Наранцэцэг, Бямбаагийн Цэндсүрэн,  Данзангийн Болормаа, Нямцоогийн Энхмандах, Чойжавын Цогтбаатар, Цэвэгжавын Сайнжаргал, Сосорын Хасбаатар, Баатарын Нарантуяа,   Охинбаатарын Батмөнх, Осоржамаагийн Баярмаа    нар

2016 онд Бавуугийн Отгонбаяр, Охинбаатарын Батмөнх, Данзангийн Болормаа, Наваандоржийн Мэндбаяр, Ичинхорлын Нямаа, Нямаагийн Эрхэмбаяр, Думжидын Айлтгүй, Гэлэнбандийн Гангамаа, Ургаацэцэгийн Нямсүрэн, Гүнсмаагийн Цогтбаатар, Бямбаагийн Цэндсүрэн, Цэндийн Баатар /нөхөн сонгуулиар Баатарын Нарантуяа/, Нумандарийн Галаахүү, Батбаярын Дэжид, Цагаанхүүгийн Манлайбаатар, Жавзандолгорын Мөнхбаяр, Дэчингийн Гантулга, Цоггэрэлийн Ганбаатар, Цэвэгжавын Дэлгэрмаа, Нямцоогийн Энхмандах, Лхагвын Пүрэвдорж сонгогдон ажиллаж байна.

Үе үеийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар: 

  • 1992-1996 онд Гомбын Лхагваа
  • 1996-2004 онд Ишцэдэнгийн Цэвээндулам
  • 2004-2010 онд Охинбаатарын Баттогтох 
  • 2010-2012 онд Цэвэгжавын Дэлгэрмаа
  • 2012-2016 онд Батбаяр Дэжид
  • 2014 оны 04 сараас 2014 оны 10 сар хүртэл Аюур Занахүү
  • 2016 оноос Бавуугийн Отгонбаяр

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга орон тооны бус байх үед орон тооны нарийн бичгийн дарга ажиллаж байсан бөгөөд нарийн бичгийн даргаар 1992 онд Сангидоржийн Лавхүү, 1993-1995 он хүртэл Норовын Баттулга,  1995 оны 09 сараас 1996 оны 10 сар хүртэл Ишцэдэнгийн Цэвээндулам/орон тооны бус/ нар ажиллаж байжээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга орон тооны болсноор орон тооны бус нарийн бичгийн даргыг ажиллуулах болсон байна. 1996-2000 он хүртэл Гомбын Лхагваа, 2001 онд Ваанжуурын Долгорсүрэн, 2002-2004 оны 10 сар хүртэл Лувсангийн Сүрэнхүү нар ажиллаж байсан байна.

Мөн Орон тооны хурлын ажилтнаар 1997 онд Бүдийн Даваацэрэн, 1998 онд Нацагийн Уранчимэг нар ажиллаж байжээ. 2005 оноос хурлын ажилтны орон тоог баталсан бөгөөд 2005 оны 01 сарын 13-ны өдрөөс Пүрэвийн Одончимэг ажиллаж 2006 оноос тухайн орон тоо нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга  болж өөрчлөгдөж 2006 оны 01 сарын 09-ний өдрөөс  үргэжлүүлэн ажиллах болсон.  П.Одончимэгийн хүүхэд асрах чөлөөтэй байх 2007 оны 08 сараас 2008 оны 06 сар хүртэл Цэмбэлийн Энхзул, 2010 оны 11 сараас 2011 оны 11 сар хүртэл  Цэрэнпунцагийн Энхбаяр нар тус тус  ажиллаж байсан.

ИТХ-ын жолооч, ажилтнаар Самбуугийн Санжаасүрэн 2013 оны 03 сараас 2013 оны 09 сар хүртэл ажилласан бөгөөд Эрдэнэбатын Төгсбилэг 2019 оны 03 сарын 01-ээс хурлын ажилтнаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын амжилтуудаас:

  • 2000 оны ажлаараа аймагтаа 2-р байр
  • 2001 оны ажлаараа аймагтаа 3-р байр
  • 2002 оны ажлаараа 3-р байр
  • 2006 оны ажлаараа 3-р байр
  • 2007 оны ажлаараа 1-р байр
  • 2008 оны ажлаараа 3-р байр
  • 2009 оны ажлаараа 2-р байр
  • 2013 оны ажлаараа 2-р байр
  • 2015 оны ажлаараа 2-р байр
  • 2017 оны ажлаараа 2-р байр
  • 2018 оны ажлаараа 2-р байр тус тус эзэлж байсан.

2020032703

   ИТх-ын дарга Бавуугийн Отгонбаяр

2020032704

Сумын ИТХ-ын 2016-2020 оны төлөөлөгчид