"МЭДЛЭГЭЭ ТҮГЭЭЖ АЮУЛГҮЙ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ АЖНАЙ ТАЛБАЙД БОЛОВ

2019 оны 10 сарын 10
"МЭДЛЭГЭЭ ТҮГЭЭЖ АЮУЛГҮЙ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ АЖНАЙ ТАЛБАЙД БОЛОВ

Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг тохиолдуулан өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн онцгой байдлын газраас “Мэдлэгээ түгээж аюулгүй амьдарцгаая” уриан дор нээлттэй хаалганы өдөрлөгийг Ажнай талбайд зохион байгуулав. Өдөрлөгт аймгийн гамшгаас хамгаалах алба мэргэжлийн анги, аж ахуй нэгж байгууллагууд оролцож гамшгийн эрсдэлийн арга зүй, гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл өгч үйлчилж байна. Мөн гал түймэр унтраах 21-р анги эрэн хайх аврах бүлэг үзүүлэх сургалт зохион байгуулж аврах багаж хэрэгслийг иргэдэд танилцуулав.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: