ОЙЖУУЛСАН ТАЛБАЙГ ӨМНӨГОВЬЧУУД АРЧИЛЖ ХАМГААЛАХ ӨНДӨР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛЭЭ

2017 оны 04 сарын 07
ОЙЖУУЛСАН ТАЛБАЙГ ӨМНӨГОВЬЧУУД АРЧИЛЖ ХАМГААЛАХ ӨНДӨР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛЭЭ

Монгол-Солонгосын хамтарсан Ногоон хэрэм төсөл 2007 оноос өнөөдрийг хүртэл үр дүнтэй хэрэгжиж манай аймгийн хэмжээнд нийт 1950 га талбайг ойжуулсан байна. Хоёр тал цаашид ойн зурвасыг арчилж хамгаалах хамтран ажиллах гэрээг байгуулан энэ жилийн хувьд 350 га талбайг арчилж хамгаалах эрхийг Өмнөговьчуудад шилжүүллээ. Ирэх жилүүдэд ойжуулах ажил хийгдэхгүй харин ойжуулсан талбайг хамгаалах, арчилгааны ажлууд хийгдэх бөгөөд жил бүр тодорхой хэмжээний талбайг хүлээлгэн өгсөөр 1950 га талбайг манай аймагт шилжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурсан байна.

 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: