ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2019 оны 10 сарын 15

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Чандмань эрдэнэ” төслийн хүрээнд “Худаг засварын бригад байгуулахтөсөл сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зарлаж байна.

Төсөл сонгон шалгаруулалтын зорилго: Зүүн бүсийн сумдын бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, бага гүнтэй худаг сэргээн засварлах, энгийн уурхайн худаг шинээр гаргах төслийг хэрэгжүүлэн, цаашид энэ чиглэлийн үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.

Төсөл сонгон шалгаруулалтын хугацаа: Хуанлийн 21 хоног;

Төсөл сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлах хугацаа: 2019 оны 10 сарын 11-ий өдрөөс эхлэн хуанлийн 14 хоног;

Төсөл сонгон шалгаруулалтыг хийж, дүнг нэгтгэн гаргах хугацаа: Хуанлийн 7 хоногийн дотор;

Төсөл сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 25-ны  өдрийн 15 цаг 00 минут.

Төсөл сонгон шалгаруулалтын материалыг төсөл зарласан өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн ЗДТГ, Нутгийн удирдлагын ордны 206 тоот, хариуцсан мэргэжилтнээс авах ба  Хөгжил, хөрөнгө оруулалтын газрын 5585642683 тоот дансанд 50.0 мянган төгрөгийг тушааж, тушаасан баримтаар төсөл сонгон шалгаруулалтын материалыг олгоно.

Төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулагчийн нэр хаяг: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар,

Дэлгэрэнгүй мэдээллийг: Нутгийн удирдлагын ордны 206 тоот, утас- 70533433

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: