АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

2019 оны 10 сарын 18
АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Аймгийн Засаг даргын харъяа агентлагийн дарга нарын өргөтгөсөн шуурхай хурлыг хийж цаг үеийн байдлаар мэдээлэл солилцлоо. Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жилийн хүрээнд аймгийн төвд төмс хүнсний ногооны механикжсан зоорь, махны үйлдвэр байгуулахын зэрэгцээ сум бүрт жижиг үйлдвэрийг байгуулж байна. Мөн бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малжуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
2019 оныг салбарын хувьд Соёлыг дэмжих жил болгосонтой холбогдуулан хийж хэрэгжүүлж байгаа онцлог ажлуудаа танилцууллаа. Бид өв соёлоо дээдэлдэг аймаг, Бид нийтийн соёлыг эрхэмлэдэг аймаг, Бид ном уншдаг аймаг болох зорилтын хүрээнд үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлж байна.

Түүнчлэн "ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ" -ийн хүрээнд төрийн үйлчилгээний ХӨДӨЛГӨӨНТ БАГ өнөөдрийн байдлаар 12 сумын, 45 багийн 28000 гаруй малчид иргэнд хүрч үйлчилсэн байна. Төрийн байгууллагын 20 гаруй үйлчилгээг малчид иргэд авч 1608 асуудлыг газар дээр нь шийдүүлжээ.

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан шалгалт зохион байгуулах талаар холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: