“САУД ГОБИ КОЭЛ ТРАНС” ХХК-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ЗОГСООЛОО

2017 оны 04 сарын 12
“САУД ГОБИ КОЭЛ ТРАНС” ХХК-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ЗОГСООЛОО

Дэлхийд нэн ховордоод байгаа ургамал ногоо, ан амьтад тэр дундаа цоохор ирвэсний өлгий нутаг болсон Тост тосон бумбын нуруу хэмээх Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших газар нутгийг УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН. Гэтэл 2011 онд Сауд гоби коэл транс ХХК нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулж  тухайн жилд 134 цооног, 63 суваг малталтын ажил, 2012 онд 13 цооног өрөмдөж 4 суваг малталт, 2014 онд 18 цооног 6 суваг малталтын ажил тус тус хийсэн. 2012 онд тус компани нь хэсэгчилсэн ашиглалтын МҮ-017038 ашиглалтын тусгай зөвшөөрөл, үлдсэн хэсэгт 2015 онд МҮ-019036 ашиглалтын тусгай зөвшөөрөл тус тус авсан байдаг.

Гэвч Тост тосон бумбын нурууны тус талбайг улсын тусгай хамгаалалтад авахдаа уг компаний лицензийгхүчинтэй үлдээсэн. Энэ нь байгальд маш олон төрлийн сөрөг нөлөөтэй  бөгөөд УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Тост тосон бумбын нурууны орчимд ажиллаж бодит байдалтай биечлэн танилцан Гурвантэс сумын ард иргэдтэй уулзалт хийлээ. Төр засгийн бодлого шийдвэрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийхийн зэрэгцээ Сауд гоби коэл транс ХХК-ны үйл ажиллагааг зогсоох тал дээр асуудлыг хэлэлцсэн юм. Мэргэжлий байгууллагууд Тост тосон бумбын нуруунд ажиллаж тус компаний үйл ажиллагаатай биечлэн танилцаж, байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийгээгүй байгаа нь холбогдох хууль журмыг зөрчсөн тул “САУД ГОБИ КОЭЛ ТРАНС” ХХК-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ЗОГСООХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА.

Тусгай зөвшөөрөл 2015 онд олгогдсон бөгөөд ард иргэдийнхээ санал бодолд тулгуурлан нутаг усаа хамгаалж та бүхний төлөө ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар хариуцлагатайгаар мэдэгдлээ.

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: