Журмын төсөлд санал авах тухай

2019 оны 10 сарын 23

   Хог хаягдлын тухай хууль 2017 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан. Энэ хуулийн зорилт нь хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжиж эхлээд байна.

   “Хог хаягдлын тухай” хуулийн 9.1.3-т тусгасан заалтын хүрээнд орон нутагт Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмын төсөлд санал авч байна.

   Иймд та бүхэн журмын төсөлтэй танилцаж  саналаа Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Батжаргал /80264427/ утсаар холбогдон өгнө үү.

Саналыг 2019 оны 10 дугаар сарын 23-аас 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хүлээн авна.

Энд дарна уу

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: