Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг тогтоох төсөлд санал авах тухай

2019 оны 10 сарын 23

Хог хаягдлын тухай хууль 2017 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан. Энэ хуулийн зорилт нь хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаархи боловсролыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжиж эхлээд байна.

“Хог хаягдлын тухай” хуулийн 9.1.4-т тусгасан заалтын хүрээнд орон нутагт Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг тогтоох төсөлд санал авч байна.

Иймд та бүхэн дээрх төсөлтэй танилцаж  саналаа аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Батжаргал /80264427/ утсаар холбогдон өгнө үү.

Саналыг 2019 оны 10 дугаар сарын 23-аас 11 сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хүлээн авна.

 

НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗРЫН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЭНГИЙН

ХОГ ХАЯГДЛЫГ БУЛШЛАХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ

Үйл ажиллагааны төрөл

Хэмжих нэгж

Тариф/төгрөг

1

Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх

М2/төг

1.89

2

Энгийн хог хаягдлыг булшлах

Тн/төг

2348

 

Тайлбар: Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 192,А/243 дугаар тушаалаар батлагдсан Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлалын дагуу тооцож гаргав.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: