АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 16 ДУГААР ХУРАЛ БОЛОВ

2019 оны 10 сарын 25
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 16 ДУГААР ХУРАЛ БОЛОВ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 16 дугаар хурал 2019 оны 10 сарын 25-ны өдөр хуралдаж 9 асуудал хэлэлцлээ. Үүнд:
- Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах
- Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн явцын хэрэгжилттэй танилцах
- Орон нутгийн өмчийг актлах, шилжүүлэх, худалдах тухай
- Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ын шийдвэрийн талаар мэдээлэл сонсох
- “Тогтвортой хөгжил-Түншлэл” хамтын ажиллагааны зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах
- Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах
- “Пибоди Винсвей Ресорсез” ХХК-ийн нөхөн олговрын тухай
- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны “Хог хаягдлын норматив, төлбөр тогтоох тухай” 41, 2011 оны “Даланзадгад суманд мөрдөх хог хаягдлын төлбөрийн хэмжээг тогтоох” 42 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох
- Төрийн шагналд өргөн мэдүүлэх, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: