АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019 оны 11 сарын 01

     Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авилгын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилгоор УИХ-ын 2016 оны 51 дүгээр тогтоолоор АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР батлагдаж байсан.

       Энэ хөтөлбөрийн хүрээнд авлигатай тэмцэх газраас 2018,2019 онд манай аймагт ажилласан бөгөөд ажлын үр дүнд дүн шинжилгээ хийх, зөвлөмжийн хэрэгжилттэй танилцахаар Авлигатай тэмцэх газрын албан хаагчид аймгийн ХЖТ-т төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж байна.

       Мөн иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг зохион байгуулж “Олон нийтийн хяналт ба шударга ёс” сэдвийн дор иргэдтэй уулзаж гомдол санал хүлээж авах тул 2019.11.01-ний 14 цагаас хөдөлмөрчид та бүхнийг ХЖТ-т хүрэлцэн ирэхийг урьж байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: