"ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ" БУЛАНТАЙ БОЛЛОО

2019 оны 11 сарын 01

      “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 50 дугаар тогтоолоор баталсан . Энэхүү хөтөлбөр нь Өмнөговь аймагт хэрэгжиж “Эрх зүйн хөтчийн булан” төрийн нэг цэгийн үйлчилгээний төвд өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд УИХ-н гишүүн Амарзаяа,Хууль зүйн дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, аймгийн ИТХ-н дарга Х.Сугир, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хууль зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны дарга А.Түвшинтулга нар оролцлоо. И-хөтөч булангаас иргэд хүссэн цагтаа, хүссэн газраасаа шаардлагатай мэдээлэл авах, сургалт,сурталчилгаа, хууль зүйн зөвлөгөө авах боломжтой юм.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: