ОРОСЫН СОЁЛЫН БАЯРЫГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАНА

2019 оны 11 сарын 01

    Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2019, Халхын голд зөвлөлт Монголын цэргийн байгуулсан ялалтын 80 жилийн ойн хүрээнд 11-р сарын 01-03-ны өдрүүдэд Баянхонгор, Төв, Дундговь Өмнөговь аймгуудын орос хэлний багш сурагчдын дунд Оросын соёлын баяр зохион байгуулагдахаар төлөвлөж өнөөдөр зохион байгуулагч талууд уулзлаа. Уулзалтад ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Амгалан Ринчинович Базархандаев, аймгийн ИТХ-н дарга Х.Сугир болон бусад албаны хүмүүс оролцлоо. Баярын арга хэмжээний үеэр 12-р ангийн хүүхдүүдийн дунд Орос хэлний олимпиад,”Шилдэг Орос хэлний багш” уралдаан, Орос дуу шүлгийн уралдаан, сургуулиудын захирал менежер, орос хэлний багш, төгсөх ангийн сурагчдад зориулсан семинар тус тус зохион байгуулна. Олимпиадын ялагчаар тодорсон сурагчдад ОХУ-ын их дээд сургуульд тэтгэлэгээр суралцах эрхийн бичгээр шагнах юм.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: