БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019 оны 11 сарын 02

     УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг аймгийн боловсрол, соёл, урлаг, спортын салбарын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийж, салбарын үйл ажиллагаа, шинээр хэрэгжих сургалтын хөтөлбөр, хөрөнгө оруулалтын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, салбарынхаа ажилтнуудын санал хүсэлтийг сонслоо.

     Мөн уулзалтад УИХ-н гишүүн Л.Энхболд, УИХ-н гишүүн Н.Амарзаяа аймгийн ИТХ-н дарга Х.Сугир аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд нар оролцсон юм. Сайд Ё.Баатарбилэг одоо хэрэгжиж буй хөтөлбөрт суурилан багш, сурагчдын ачааллыг тэнцвэржүүлж, тэдний хэрэгцээнд түшиглэсэн шинэчилсэн хөтөлбөр боловсруулснаа танилцууллаа. Энэ үеэр Өмнөговь аймгийн боловсрол, соёл, урлаг, спортын салбарын үйл ажиллагаатай танилцаж театр, музейн барилгын бүтээн байгуулалтыг хийж байгаад аймгийн удирдлагууд болон УИХ-н гишүүдэд талархаж , цаашид аймгийн Төв номын сангийн барилгыг шинэчлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн БТСГ-т компьютер техник төхөөрөмж, тамирчдад пургон автомашин шийдвэрлэлээ. Уулзалтад оролцогчид цалин хөлсний нэмэгдэл, орон тооны дутагдалтай байдал, багш нарын тэтгэврийн насыг наашлуулах зэрэг асуудлаар сайдаас болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа.

  Арга хэмжээний үеэр БСШУС-ын салбарын шагналаар дараах хүмүүс шагнагдсан байна.

  СТАжилтан цол тэмдгээр Даланзадгад сумын ахмадын хорооны дэргэдэх “Эртний сайхан” дуу бүжгийн чуулгын баян хуурч Ц.Гэндэн, ХЖТ-н дуучин Ч.Өнөболд, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр БСУГ-н мэргэжилтэн Д.Цогтбаатар, Улсын тэргүүний үндэсний лаборатори 1-р бүрэн дунд сургуулийн дүрслэх урлагийн багш Д.Бямбасүрэн, Монгол улсын ардын авьяастан хүндэт тэмдгээр “Эртний сайхан” дуу бүжгийн чуулгын дуучин Д.Маравбиш, аймгийн тэргүүн зэргийн ерөөлч Ч.Шоовдор, БСШУСЯ-ны Жуух бичгээр аймгийн Төв номын сангийн нярав Ц.Бадамханд нар тус тус шагнагдлаа.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: