ИЖ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ТЕХНОЛОГИЙН КАБИНЕТТАЙ БОЛЛОО

2019 оны 11 сарын 05

       Улсын тэргүүний 2 дугаар сургуулийн эрэгтэй, эмэгтэй ТЕХНОЛОГИЙН КАБИНЕТ-ыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр иж бүрэн тохижуулж энэ улиралаас эхлэн ашиглаж байна.
       Тус кабинетууд нь хүүхэд багачуудад онолын мэдлэг олгохоос гадна хүүхдүүд өөрсдөө хийж, турших, сурах боломжуудыг олгосон ЖИШИГ кабинет юм.
      Эрэгтэй кабинетад 50 гаруй тоног төхөөрөмж суурилуулагдсан бол эмэгтэй ангид иж бүрэн гал тогооны хэрэгсэл, эсгий урлал, шүр, сувс, олон үйлдэлт оёдлын машин зэрэг тоног төхөөөрөмжүүд байна.
Хүүхэд багачууд өөрсдөө сонгож суралцах боломжтой бөгөөд дадлага хийх нөхцөл бүрдсэн орчинд хичээллэх, хичээл заахад илүү дөхөмтэй, урамтай байгааг сурагч, багш нар онцолж талархалтай байлаа.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: