УРЛАГ, СПОРТЫН ЦОГЦОЛБОРЫН ЗААЛ АШИГЛАЛТАД ОРНО

2019 оны 11 сарын 06

     2011 оноос хойш барьж эхэлсэн "УРЛАГ, СПОРТЫН ЦОГЦОЛБОР"-ын барилга энэ жил ашиглалтад орох юм. Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон ашиглагч байгууллагуудын төлөөлөл барилгын явцтай танилцлаа.
  Төсөв хөрөнгөөс шалтгаалан зарим нэг байгууламжийн барилгын засвар үйлчилгээ дуусаагүй, харин 5 дугаар сараас эхлэн 921 сая төгрөгийн өртгөөр орон нутгийн " Эвт захирал" ХХК ажлын даалгаварын дагуу барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулахад бэлэн болж байгаа юм.
   24х36 метрийн хэмжээтэй улсын хэмжээнд жишиг болохуйц спорт зааланд 11 сард зохион байгуулагдах өвлийн бөхийн барилдааныг хийхээр энэ үеэр ярилцлаа.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: