ХӨДӨӨ АЖ АХУЙ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ЖИЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 85 ХУВЬТАЙ БАЙНА

2019 оны 11 сарын 06

   Өмнөговь аймгийн хэмжээнд 2019 оныг Хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан тухайн салбарыг бүхэлд дэмжих чиглэлээр аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг гарч ажлын төлөвлөгөө боловсруулан ажилласан. Өнөөдөр тус ажлын хэсэг хуралдаж хийсэн ажлын гүйцэтгэлд үнэлэлт, дүгнэлт хийлээ.
         Хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн жилийн хүрээнд аймаг орон нутаг, албан байгууллага, аж ахуйн нэгжийн хүрээнд, сум, баг, малчид иргэдийн, газар тариалан эрхлэгчдийн хүрээнд 53 заалт бүхий ажил төлөвлөснөөс одоогийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй байна.
     Ажлын хэсгийн ахлагч: Гүйцэтгэл удаашралтай болон хэрэгжих магадлал бага байгаа ажилд анхаарч ажиллахыг бодлогын газар болон холбогдох хүмүүст үүрэг болголоо.
#Хөдөө_аж_ахуй_үйлдвэржилтийн_жил_2019

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: