“ГОВИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ-2019” хүүхдийн чуулган

2019 оны 11 сарын 07

     Өмнөговь аймгийн хүн амын 1-15 насны хүүхэд 22400 буюу 32.9 хувийг эзэлдэг.
      2019-2020 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 22 сургуульд 13450 хүүхэд, 29 цэцэрлэгт 5707 хүүхэд сурч хөгжиж байна.
Ирээдүйд аймаг орон нутаг, улс эх орныхоо хөгжлийг түүчлэхэд сурч, хөгжих, боловсроход ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сумдад сургууль, цэцэрлэг, дотуур байр барих, сургуулиудын мэргэжлийн танхимуудыг тохижуулах, тоног төхөөрөмжөөр хангах, багш сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах орчин нөхцлийг сайжруулж, мэргэжил арга зүйн давтан сургалтад сургаж хөгжүүлэх зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна.
   Өнөөдрийн “ГОВИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” хүүхдийн чуулганд сургууль, сум тус бүрээс 4 хүүхэд, хүүхдийн элчийн хамт оролцож байна.
Ирээдүйд зөв хүн болон төлөвшиж, улс эх орныхоо сайн сайхны хөгжлийн төлөө түүчээлэх шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд бүх талаар анхаарч ажиллахаа аймаг орон нутгийн удирдлагууд чуулганы индэр дээрээс илэрхийлж, шилдэг тэргүүний хүүхэд багачууддаа сурлагын бахдам их амжилтыг хүслээ.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: