“Говийн аялал- Цогц үйлчилгээ” аялал жуулчлалын салбарын зөвлөгөөн эхэллээ

2019 оны 11 сарын 08

“Говийн аялал- Цогц үйлчилгээ” аялал жуулчлалын салбарын зөвлөгөөн эхэллээ. Орон нутгийн жолооч, хөтөч,тайлбарлагч, тогооч нарт эрчимжүүлсэн сургалтыг мэргэжлийн багшаар заалгаж байгаагаараа онцлогтой юм. Тус арга хэмжээний гол зорилго нь аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал болох гэр буудал, газар олголт, зочлох үйлчилгээ, менежментийн төлөвлөгөөний дагуу хийгдэж буй бүтээн байгуулалтыг хэрхэн цааш нь тогтвортой хөгжүүлэх, зөв бодлогоор явуулах талаар хэлэлцэж байна. Уг сургалтыг аймгийн Засаг даргын тамгын газар, Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо, БОАЖЯам, Германы хамтарсан олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Оюу толгой ХХК, "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Сургалт 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 10-нийг хүртэл зохион байгуулагдана.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: