Захиалагчийн сэтгэл ханамжийг дээдлэн чанарын удирдлагын тогтолцоог үр нөлөөтэй хэрэгжүүлэх замаар үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан, чанарын шаардлагыг дээд зэргээр хангасан бүтээгдэхүүнийг цаг тухайд нь найдвартайгаар ханган нийлүүлэх чанарын бодлого, зорилгоо тодорхойлсон ХАНБОГД МИНЕРАЛ БАЙГ компани өнөөдөр оёдлын үйлвдэрийн нээлтээ хийлээ.
Энэхүү үйлдвэрлэл ашиглалтад орсноор орон нутагт ажлын байр нэмэгдэх, орон нутгийн аж ахуйн нэгж чадавхжих олон ач холбогдолтой. Тус үйлдвэрийг сум орон нутгийн залуусын санал санаачилгаар үүсгэн байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой юм.