270 ГАРУЙ ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА

2019 оны 11 сарын 12

Төрийн албаны зөвлөлийн 15-р тогтоолоор баталсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-ын дагуу бүртгүүлсэн иргэдийн тоо, танхимын багтаамж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ зэргээс хамаарч Төв комиссын хуралдаанаар Ерөнхий шалгалт авах өдрийг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлүүлнэ гэж тогтоосон.
Манай аймгийн хэмээнд давхардсан тоогоор 279 иргэн бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг энэ сарын 16-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 56-57 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 цаг тутамд Нутгийн удирдлагын ордны СОЁЛ-ын танхимд авч зохион байгуулахаар боллоо.
Шалгалтыг: 16-ны өдөр ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ
19-ний өдөр МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ЧАДВАРЫН ШАЛГАЛТ
21-ний өдөр ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЧАДВАР тус тус авна.

Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдэд шалгалтын талаарх заавар, зөвлөмжийг 11 дүгээр сарын 15-ны 11:00 цагт НУО-ны "Сүлд" танхимд өгөх тул өргөнөөр хамрагдана уу.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: