Тогтвортой хөгжил түншлэлийн зөвлөл хуралдлаа

2019 оны 11 сарын 14

      Аймгийн ИТХ-ын дарга Х.Сугираар ахлуулсан Тогтвортой хөгжил түншлэлийн зөвлөл нь аймгийн ИТХ, ЗДТГ, томоохон бизнесийнхэн, аялал жуулчлал, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл багтсан зөвлөл юм.
       Түншлэлийн зөвлөлийнхөн өнөөдөр хуралдаж Өмнөговь аймгийг 2020 онд хөгжүүлэх эдийн засаг нийгмийн үндсэн чиглэлийн төслийг сонсож, үндсэн чиглэлд саналаа нэгтгэн хүргүүлэхээр боллоо.
     Зөвлөлийн гишүүдээс: Далангийн гол орчимд ногоон байгууламжийг бий болгосон цогцолбор барих зураг төсвийг хийлгэх, “Эко-Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айл өрхийг эко жорлон, утаагүй зуух, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, Өмнөговь танин мэдэхгүйн чиглэлээр бэлтгэсэн сурах бичгийг хэвлүүлж, хүүхэд багачуудын экологийн боловсролд нөлөөлөх, орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, иргэдийн хандлага, идэвхи оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах зэрэг олон санал санаачилга гаргасан нэлээд үр дүнтэй хурал боллоо.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: