"Соёлын баримтат өв" сургалтыг АЗДТГазрын дэмжлэгтэйгээр Төв номын сангаас зохион байгуулж байна.

2019 оны 11 сарын 15

     Соёлын баримтат өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хүрээнд сумдын номын санчдад зориулсан "Соёлын баримтат өв" сургалтыг АЗДТГазрын дэмжлэгтэйгээр Төв номын сангаас зохион байгуулж байна.
   Орон нутагт уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, номын санчдын баримтат өвийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой энэхүү сургалт энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Сургалтаар баримтат өвийн бүртгэл мэдээллийн сангийн ажлын явц, өвийн хадгалалт хамгаалалт, орон нутагт байгаа баримтат өвүүдийг бүртгэн баримтжуулах ажилд номын санчдын оролцох оролцооны талаарх мэдлэг ур чадваруудыг нэмэгдүүлж байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: