МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛСНООР МАЛЧДЫН ОРЛОГО НЭМЭГДЭЖ, УУЛ УУРХАЙД МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ ХИЙНЭ

2019 оны 11 сарын 25
МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛСНООР МАЛЧДЫН ОРЛОГО НЭМЭГДЭЖ, УУЛ УУРХАЙД МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ ХИЙНЭ

Өмнөговьчууд 2019 оныг Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан малчид, иргэд, газар тариалан эрхлэгчдийг дэмжсэн ажлуудыг хийж байна. Түүний нэг болох Махны үйлдвэрийг Даланзадгад хотноо байгуулж өнөөдөр байнгын ашиглалтад орууллаа. Төр, хувийн хэвшил, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хамтарсан 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар мах хадгалах зоорь, лаборатори бүхий бог, бод малыг нядлах мах боловсруулах үйлдвэрийг байгуулжээ. Үйлдвэр ашиглалтад орсноор нэг зуу гаруй ажлын байр бий болохын зэрэгцээ малчдын орлого нэмэгдэнэ. Мөн уул уурхай руу мах, махан бүтээгдэхүүнээр ханган нийлүүлэлт хийх боломжууд бий болно.

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: