ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2019 оны 12 сарын 05
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаан 93,9 хувийн ирцтэйгээр хуралдаж 12 асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж 93 хувьтай, Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэж 88,6 хувьтай, Өмнөговь аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 95,2 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2020 оны үндсэн чиглэлийг баталж, Өмнөговь аймгийн 2020 оны төсвийг 234,5 тэрбум төгрөг байхаар баталж салбар бүрийг хамарсан томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийхээр боллоо.

Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2020 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд ӨРХ ГЭР БҮЛИЙН ЖИЛ, аймгийн Засаг даргын Захирамжаар салбарын хувьд БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ болгон зарлалаа.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: