200 ТОНН БАГТААМЖ БҮХИЙ ЗООРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ

2019 оны 12 сарын 05
200 ТОНН БАГТААМЖ БҮХИЙ ЗООРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ

2019 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтий жил" болгож хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төв Даланзадгад хотноо 200 тонн багтаамж бүхий хүнсний ногооны механикжсан зоорийг байгуулж өнөөдөр албан ёсоор ашиглалтад орууллаа.

Хүнсний ногоог хадгалах зоорьтой болсноор Өмнөговьчууд говийнхоо шимт хөрсөнд тариалсан хүнсний ногоог 4 улирлын турш хүнсэндээ хэрэглэх боломжтой болно. Мөн тариаланчид өвөл хавартаа ургац ногоогоо баталгаатай газар хадгалж зарж борлуулах сайхан боломж бүрдэж байгаа юм.
#Хөдөө_аж_ахуй_үйлдвэржилтийн_жил_2019

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: