“SSM” ХХК БУЛГАН СУМЫН АРД ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

2017 оны 04 сарын 14
“SSM” ХХК БУЛГАН СУМЫН АРД ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Цас зуданд нэрвэгдэж цагийн байдал хүндэрсэн баруун сумдад туслах үүднээс Ханбогд сумын Засаг дарга Б. Дэндэвсамба уриалга гаргасан. Уг уриалгын дагуу Ханбогд сумын ИТХ, ЗДТГазар болон бусад албан байгууллагууд хандив өргөж нийт 2 сая 689 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг 3 сумдад хүргүүлээд байгаа юм.
Мөн 2017 оноос эхлэн Ханбогд сумын ЗДТГазар нь Булган сумын ЗДТГазартай түншийн харилцаа тогтоон ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг “Саппорт Сервисес Монголиа” ХХК нь тус сумын удирдлагуудын санаачилгаар Булган сумын ард иргэдэд дулаан хувцасыг хандивлаж, ИТХ-ын дарга Б. Дамдинсүрэнд хүлээлгэн өглөө.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: