ОРОН ГЭРГҮЙ ӨРХҮҮД ӨӨРИЙН ГЭСЭН ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛЛОО

2017 оны 04 сарын 17
ОРОН ГЭРГҮЙ ӨРХҮҮД ӨӨРИЙН ГЭСЭН ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛЛОО

“Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж 2017 он гарсаар 4 өрхөд өргөө цагаан гэрийг гардуулан өгсөн байна. Өрх толгойлсон эмэгтэй, ажилгүй орлогогүй олон хүүхэдтэй өрх, эсвэл харж асрах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон гэртэй болгоход анхаар байна. Түүнчлэн амьдарч ажиллах орчин нөхцөлийг сайжруулах үүднээс өөр аймгаас манай аймагт шилжин ирж ажиллаж байгаа төрийн албан хаагчийг хамруулж буйг онцолж байна.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар  хүүхдийндээ, хамаатныдаа амьдардаг өөрийн гэсэн орон гэргүй иргэдийг гэртэй болгох асуудлыг шийдвэрлэж байгаа бөгөөд энэ жилд 25 өрхийг өргөө цагаан гэртэй болгохоор төлөвлөөд байна.

Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох албаны хүмүүс спортын төрөлжсөн сургалттай 7-р сургуулийн боксын багш спортын мастер Д.Баасандорж, Даланзадгад сумын Захирагчийн албаны ажилтан Д.Баяндэлгэр нарт гэрийг гардуулан өгч амьдралд нь сайн сайхныг хүслээ.

 

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: