УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧААР Ч.ОДСҮРЭН ТОДОРЛОО

2020 оны 02 сарын 12
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧААР Ч.ОДСҮРЭН ТОДОРЛОО

Чисрэн овогтой Одсүрэн нь Өмнөговь аймгийн Булган сумын уугуул. 1991 онд Сэлэнгэ аймгийн ХАА-н техникумыг агротехникч мэргэжлээр, 2010 онд Дархан-Уул аймгийн ХААИС-ийг Агрономч мэргэжлээр тус тус дүүргэсэн. 1991 оны 10-р сараас эхлэн тус аймгийн Мод үржүүлэг ойжуулалтын хэсэгт техникчээр ажиллаж ажил амьдралынхаа гарааг эхэлсэн.

Булган, Баяндалай, Номгон сумдын услалтын системүүдийн тариалангийн талбайн хөрсийг элсний нүүдэл, шар шороон шуурганаас хамгаалахын тулд хайлаас, улиас, сухай, жигд, шар хуайс зэрэг хамгаалалтын болон гоёлын модоор ойн зурвастай болгосон бөгөөд 40 га тариалангийн талбайг 100 хувь хамгаалах ойн зурвастай болгож аймгийн хэмжээний жилд шаардагдах суулгацны хэрэгцээг 100 хувь хангах үүднээс өөрийн мод үржүүлгийн талбайд жилд 40000-50000 ширхэг тарьц суулгац бэлтгэн гаргаж байна. Өөрийн санаачлагаар модны нүх ухагч төхөөрөмж, 1-2 настай суулгацыг ухаж гаргах чадалтай тоног төхөөрөмжийг хийж, ашиглаж байгаа нь хөдөлмөр хөнгөвчилсөн, ажлын бүтээмж үр дүнд шууд нөлөөлөхүйц оновчтой санал, шинэ бүтээл болж чадсан.

Ойжуулалтын ажилд хөдөлмөр эрхлээгүй иргэдийг оролцуулан нийтийг хамарсан ажлыг зохион байгуулж давхардсан тоогоор 610 хүнд түр, 8 хүнд улирлын чанартай ажлын байрыг бий болгосон байна.Мөн үндсэн бордоо болох бууц, эрдэс бордоог нормын дагуу тогтмол хэрэглэхээс гадна био ялзмаг, шувууны сангас, адууны хомоол болон бусад төрлийн нэмэлт бордоонуудыг талбайдаа хэрэглэж ургамлын арчилгааг агротехнологийн дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэж, талбайн хог ургамлыг гар аргаар болон техникээр, шаардлагатай үед гербицидээр устган хог ургамал хортон шавжийн асуудлыг шийдвэрлэж байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: