КОРОНАВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ТАВАНТОЛГОЙ КОМПАНИ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

2020 оны 02 сарын 18
КОРОНАВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ТАВАНТОЛГОЙ КОМПАНИ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг улс орон даяар зохион байгуулж, өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжээд байгаа юм. Аюулт өвчнөөс сэргийлэхэд иргэд аж ахуйн нэгж хүн бүрийн үүрэг оролцоо чухал бөгөөд аймгийн Онцгой комиссоос уул уурхайн компаниудад дэмжлэг үзүүлж, урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцохыг хүссэн. Орон нутгийн өмчит Тавантолгой ХК нь аймгийн Онцгой комиссын хүсэлтийг бүрэн биелүүлж 82 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Аймгийн хэмжээнд нэн хэрэгцээтэй хамгаалах хэрэгсэл эм бэлдмэлийг авах юм. 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: