ОНЦГОЙ КОМИССЫН 6 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

2020 оны 02 сарын 19
ОНЦГОЙ КОМИССЫН 6 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

1. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орох чиглэлээр зорчих иргэд, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд хязгаарлах асуудлыг хэлэлцэж Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын тушаалд үндэслэн шийдвэрлэхээр түр хойшлуулав. /Аймаг дангаараа зам хаах шийдвэр гаргах эрх байхгүй, сайдын тушаалд үндэслэн захирамж гарна/

2. Одоогийн байдлаар Гашуун сухайт боомтоор баяжмал тээвэрлэлт хийгдэж байна. МУ-ын Засгийн газраас хориглох шийдвэр гаргаагүй. Өмнөговь аймгийн Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг ОТ компаний тээвэрлэлтийн байдалтай газар дээр нь очиж танилцсан ба энэ удаагийн Онцгой комиссын хурлаар ОТ-ийн баяжмал тээвэрлэлтийг нарийн зохион байгуулалтад оруулахыг анхааруулав. Тухайлбал жолооч нарын хамгаалалт, ариутгал халдваргүйтгэлийг сайжруулах, хилээр нэвтэрч орж ирэхэд нь бусад ажилчдаас тусгаарлах, биеийн халууныг хэмжих, эмчийн үзлэг хийх зэрэгт онцгой анхаарах хэрэгтэй.

3. Архи согтууруулах ундааг худалдаалах, түүгээр үйлчлэх цагийн хуваарьт өөрчлөлт хийж 18:00 цаг хүртэл ажиллуулахаар болов.

4.Аймгийн Засаг даргаас бүх нийтийг маскжуулах УРИАЛГА гаргасан ба түүнийг албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд дэмжиж хамтран ажиллахыг онцоллоо.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: