ӨМНӨГОВЬЧУУДЫГ ЭЛЭГНИЙ В, С ВИРУСНЫ ШИНЖИЛГЭЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2017 оны 04 сарын 19
ӨМНӨГОВЬЧУУДЫГ ЭЛЭГНИЙ В, С ВИРУСНЫ ШИНЖИЛГЭЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2016-2020 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Бид хамтдаа” Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 17 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Түүний нэг болох элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, элэгний өвчлөлөөс үүдсэн нас баралтыг бууруулах зорилгоор анх удаа Элэг бүтэн Өмнөговьчууд хөтөлбөрийг 15 сумын хэмжээнд өнөөдөр албан ёсоор эхлүүлж элэгний в, с вирусны шинжилгээнд иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулж байна.

“Элэг бүтэн Өмнөговьчууд” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хэд хэдэн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна.

  1. 18-аас дээш насны иргэдийг в, с вирусны эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулна.Жич: /2017 онд 40-дээш насны иргэдийг хамруулна/
  2. Ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ
  3. Элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аргыг түгээн дэлгэрүүлж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулна. Өнөөдрөөс эхлэн 40-дээш насны иргэд харъяа Эрүүл мэндийн төвдөө очиж в, с вирусны шинжилгээг өгч эрүүл мэнддээ анхаарах бүрэн боломж нээгдлээ.

Хөтөлбөр хэрэгжих 4 жилийн хугацаанд элэгний өвчлөл түүнээс үүдсэн нас баралтыг бууруулж, элэг бүтэн Өмнөговьчууд болно.

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: