ОРОН НУТАГТАА УУЛ УУРХАЙД НЭН ХЭРЭГЦЭЭТЭЙ БОЛОВСОН ХҮЧНИЙГ БЭЛТГЭНЭ

2017 оны 04 сарын 21
ОРОН НУТАГТАА УУЛ УУРХАЙД НЭН ХЭРЭГЦЭЭТЭЙ БОЛОВСОН ХҮЧНИЙГ БЭЛТГЭНЭ

Оюу толгой ХХК, Таван толгой ХК, Энержи ресурс ХХК гэх мэт томоохон уул уурхайн компани Өмнөговь аймагт үйл ажиллага явуулдаг. Гэтэл тэдний ажилчдын дотор Өмнөговьчууд буюу орон нутгийн иргэд маш бага хувийг эзэлдэг. Үүнийг нэмэгдүүлэх улмаар 50-аас дээш хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлдэг байх бодлого баримтлан ажиллаж байна. Орон нутгийн иргэдийг уул уурхайн компаниудад давуу эрхтэйгээр ажилд оруулахын тулд чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй. Тиймээс өнгөрсөн 3-р сард Өмнөговь аймаг нь ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Санамж бичигт тусгагдсан ажлуудыг хамтын ажиллагааны нээлттэй өдөрлөгийн арга хэмжээгээр эхлүүллээ.

Нээлттэй өдөрлөгийн үеэр тус сургуулийн үйл ажиллагааг сурталчилахаас гадна хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулах, ШУТИС-ийн салбар сургуулийг тус аймагт бий болгох, аймгийн Засаг даргын дэргэд эрдмийн зөвлөлийг байгуулж хамтран ажиллах асуудлыг хэлэлцэж тодорхой шийдэлд хүрлээ. Тухайлбал энэ оны 9-р сараас эхлэн Өмнөговь аймгийн Политехник коллежийг түшиглэн магистр, доктрантын сургалтуудыг зохион байгуулахаар болсон юм. Энэ мэт үе шаттайгаар ажлыг хэрэгжүүлж, ШУТИС-ийн салбар сургуулийг байгуулна.

Үүний үр дүнд орон нутагтаа чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж уул уурхай болон бусад салбарт давуу эрхтэйгээр ажилд орох боломж бий болно.

      

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: