ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 3.0 САЯ ТОЛГОЙ МАЛ ТАВТАЙ САЙХАН ХАВАРЖИЖ БАЙНА

2020 оны 03 сарын 05
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 3.0 САЯ ТОЛГОЙ МАЛ ТАВТАЙ САЙХАН ХАВАРЖИЖ БАЙНА

Аймгийн хэмжээнд 6108 малчин өрхөд 3.0 сая толгой мал тавтай сайхан хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, 3 сар гарсаар Булган, Сэврэй, Даланзадгад, Ханхонгор сумдаар бага зэргийн цас орж шуурсан, уулаараа бага зэргийн цасан бүрхүүлтэй.

Мал төллөлт: Оны эхний төллөвөл зохих 1 169 537 хээлтэгч төллөхөөс 3 сарын 4-ний байдлаар 299 ингэ, 17 гүү, 41 үнээ, 10724 эм хонь, 6870 эм ямаа төллөж, нийт 17951 төл /ботго 299, унага 17, тугал 41, хурга 10724, ишиг 6870/ гарч гарсан төл бүрэн бойжиж байна. Нийт төллөх хээлтэгчийн 1,5% төллөөд байна. Том малын зүй бусын хорогдол нийт 90 үүнээс хонь 30, ямаа 60 байна.
Эх сурвалж: ХХААГ

 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: