АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРЛААР ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА

2020 оны 03 сарын 10

    2020 оны 03 дугаар сарын 10-ны 10:00 цагаас Өмнөговь аймгийн Онцгой комисс хуралдлаа. Ээлжит есдүгээр хуралдаанаар 7 асуудлыг хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. ҮҮНД:

2020 оны 3-р сарын 16-ны 07:00 цаг хүртэл нийслэл, аймаг сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлах


4-р сарын 1 хүртэл Өмнөговь аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй байх


     Оюутолгой компаний зэсийн баяжмал тээвэрлэлтийг зогсоох, 3-р сарын 15-ны өдрөөс эхлэх байсан нүүрс тээвэр явуулах асуудлыг хойшлуулах саналыг Улсын онцгой комисст хүргүүллээ.

Холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

2020031001

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: