ОЮУНЫ МЭЛМИЙ СУРГУУЛЬ МУ-ЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ Д.БЯМБААГИЙН НЭРЭМЖИТ БОЛЛОО

2017 оны 04 сарын 26
ОЮУНЫ МЭЛМИЙ СУРГУУЛЬ МУ-ЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ Д.БЯМБААГИЙН НЭРЭМЖИТ БОЛЛОО

Монгол улсын гавьяат эдийн засагч Д.Бямбаа нь Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул. Улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн сурч мэдсэн мэдлэг боловсрол, оюун ухаанаа дайчлан ажиллаж хөдөлмөрлөж явсан төр нийгмийн зүтгэлтний нэг бөгөөд түүний үр хүүхдүүд нь одоо ч аавынхаа уйгагүй хөдөлмөр зүтгэлийг өвлөн залуусыг сурч боловсруулах их үйлсэд шимтэн явна.

Байгуулагдаад эдүгээ 10 жилийнхээ ойтой золгож буй Даланзадгад сумын “Оюуны мэлмий” ЕБС-ийг МУ-ын гавьяат эдийн засагч Долгорыйн Бямбаа агсны нэрэмжит сургууль болгож, түүний үр хүүхэд нь тус сургуулийн захиргаатай хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгуулсан байна. Санамж бичгийн хүрээнд жилд 4 саяас доошгүй хөрөнгө оруулалтын ажлыг хийх ба энэ жилийн хувьд 30 сурагчид бүжгийн гутлыг өгсөн байна.

Цаашид санамж бичгийн хүрээнд сурагчдын сурч боловсрох өөрийгөө хөгжүүлэх ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: