НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД

2017 оны 04 сарын 27
НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД

“Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг 5 сарын 1-ний өдрөөс 5-ны хооронд зохион байгуулна. Нээлтийн арга хэмжээ 5 сарын 1-ний 09 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Ард иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Мөн 5 сарын 4-ний өдөр Даланзадгад сумын иргэдийг нүүн шилжүүлэх ба 1, 7-р багийн иргэд Хилийн цэргийн 0131-р ангийн хойно, 4, 5-р багийн иргэд Хүрмэн сум руу гарах замд, 2, 6-р багийн иргэд шинэ нисэхийн замын зүүн талд, 3, 8-р багийн иргэд Улаанбаатар хот гарах замын урд цугларна уу.

Өмнөговь аймгийн Онцгой комисс.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: