ОНЦГОЙ КОМИССЫН 11 ДҮГЭЭР ХУРАЛДААНААР ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДЭВ

2020 оны 03 сарын 16
ОНЦГОЙ КОМИССЫН 11 ДҮГЭЭР ХУРАЛДААНААР ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДЭВ

Өмнөговь аймгийн Онцгой комисс ээлжит 11 дүгээр хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар:

-Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч ажилчдад нэн хэрэгцээтэй N-95 маск, халдвартын тасагт вакум хаалга

-Гурвантэс сумын албан хаагчдад шаардлагатай нэг удаагийн маск, бензин шатахуун, бээлий хамгаалах хэрэгсэл

-Цагдаагийн газарт нэн хэрэгцээтэй гар станцын зай

-Мэдээлэл холбоо сүлжээний автомашины тоноглол

-Тусгаарлах байранд хэрэгцээтэй эд зүйл зэрэг нэн тэргүүний асуудлуудыг шийдэхэд шаардлагатай 63 сая төгрөгийг аймгийн Онцгой комисс шийдвэрлэв.

#Өмнөговь_аймгийн_Онцгой_комисс

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: