ЗАЛУУ ЖҮЖИГЧИН Э.САРУУЛ-ЭРДЭНИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАВ

2020 оны 03 сарын 20

     Соёлын биет бус өвийг хөгжүүлэхэд авьяас билгээ зориулан, кино урлагийн төрлөөр амжилт гаргасан Ханбогд сумын уугуул Э.Саруул-Эрдэнийг аймгийн Засаг даргын Тамгын газраас талархал, мөнгөн шагналаар шагнав.

Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд КИНО ЖҮЖИГЧИН мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд дараах дүрүүдийг бүтээсэн байна.

”Тансан ламын аялал” зохиолд гахай Баажий
Лев Никулингийн “Энх тайвны төлөө” зохиолд Фаул
Николай Васильевич Гоголын “Байцаагч түшмэл” зохиолд И.К.Шпекин
Д.Мягмарын “Найрын ширээний ууц” зохиолд Дэндэв
Халх гол-80 жил “Бууны сумыг буцааж болохгүй” баримтат уран сайхны кинонд монгол япон цэргийн туслах дүр
Ю.Цэдэнбал агсны амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” кинонд Ю.Цэдэнбал агсны бага нас дүрийг тус тус бүтээжээ.

2020031802

2020031801

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: