“ГОВИЙН ЧОНО-2017”-Д ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦООГ ЧУХАЛЧИЛНА

2017 оны 04 сарын 27
“ГОВИЙН ЧОНО-2017”-Д ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦООГ ЧУХАЛЧИЛНА

Гамшгийн хор уршгийг арилгах олон улсын бэлтгэл, дадлага сургуулилт “Говийн чоно-2017”-г орон нутагт анх удаа зохион байгуулах гэж байна. Гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах өндөр ач холбогдол бүхий “Говийн чоно-2017” олон улсын дадлага сургуулилтыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулах хэд хэдэн үндэслэл байна. Уул уурхай хөгжиж хүн ам олноор төвлөрсөн, газар хөдлөлтийн идэвхитэй бүс, малын халдварт өвчин гарсан зэргийг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын дадлага сургуулилтад ИРГЭН ТА БҮХНИЙ ҮҮРЭГ ОРОЛЦООГ ОНЦОЛЖ байна.

“Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын бэлтгэл, дадлага сургуулилтын үеэр буюу 5 сарын 4-ний өдөр Даланзадгад хотын 24000 иргэнийг “НҮҮН ШИЛЖҮҮЛЭХ” тул 1, 7-р багийн иргэд Хилийн цэргийн 0131-р ангийн хойно 4, 5-р багийн иргэд Хүрмэн гарах замд 2,6-р багийн иргэд шинэ Нисэхийн замын урд, 3, 8-р багийн иргэд Улаанбаатар хот руу гарах замын урд цугларах цэгт очно. Жич:/унаатай явахгүйг анхаарна уу/

Мөн НҮҮН ШИЛЖҮҮЛЭЛТ-ийн үеэр иргэд та бүхэн бэлэн байдлын цүнхэн дэх эд зүйлсээ бүрдүүлж бэлэн байдлаа хангана уу.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: