ХҮҮХДЭЭ СОНСДОГ ӨДӨРТЭЙ БОЛЛОО

2017 оны 04 сарын 28
ХҮҮХДЭЭ СОНСДОГ ӨДӨРТЭЙ БОЛЛОО

Өмнөговь аймгийн удирдлагууд салбар бүрийн иргэдийг “Өглөөний цай”-нд урьж тэдний санал бодлыг сонсож ажил хэрэгтээ тусгаж байна. Өнөөдөр ЕБС-ийн сурагчидтай уулзаж сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Хүүхдүүд: сурч боловсрох орчин нөхцөлийг илүү тохижуулж сайжруулах, Засаг даргын тэтгэлэгт хөтөлбөрт шаардлагатай мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудаас гадна чадварлаг сурагчдыг хамруулах, ЭЕШ-ийн амжилтыг дээшлүүлэх дадлага сургалтыг хийх, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, ёс зүйг сайжруулах, зарим сургуулиудад автомашины зогсоол бий болгох, хөлбөмбөгийн талбайтай болох, урлаг спортоор хичээллэдэг хүүхдийг дэмжих, сургуулийн цайны газар эрүүл ахуй хангадаггүй чанар муу үүнээс үүдэн хүүхдүүдийн гэдэс дотор их өвчилдөг, ээж аав нь хөдөө байдаг өрх толгойлсон хүүхдүүдийг сурч боловсроход өөрийгөө хөгжүүлэхэд нь онцгой анхаарах шаардлагатай  байгааг хэлэлцсэн юм.

Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар сурагчдын дэвшүүлсэн санал бодлыг сонсож холбогдох дарга, мэргэжилтнүүдэд үүрэг даалгаврыг өгөхийн зэрэгцээ хүүхдүүдээс гарсан саналын дагуу “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-тэй болсныг онцлон хэлсэн юм. Ингэснээр сурагч хүүхдэд тулгамдаж буй асуудлыг ойлгох түүнийг шийдвэрлэх олон боломж нөхцөл бий болно. Түүнчлэн хүүхэд рүү чиглэсэн “Хүүхэд хөгжлийн түлхүүр”, “Англи хэлтэй Өмнөговь”, “Оюуны хурд” зэрэг дэд хөтөлбөрүүдийн хүрээнд “Төлчин хүүхэд”, “Хөдөлмөр зуслан” арга хэмжээг зохион байгуулж хүүхдүүдээ сонсож хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: