Цогт-Овоо сум нь Өрх гэр бүлийн хөгжлийн жилийн нээлтийн арга хэмжээг цахимаар иргэдэд хүргэж байна

2020 оны 03 сарын 27

Өмнөговь аймгийн хэмжээнд 2020 оныг өрх гэр бүлийн хөгжлийн жил болгон зарласны дагуу сумын Засаг даргын 2020/02/27-ны өдрийн а/19 тоот захирамжаар 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсэг хуралдаж 32 заалт бүхий ажлын төлөвлөгөө боловсруулж жилийн ажлын нээлтийг олон нийтийн арга хэмжээ, цугларал зохион байгуулахыг хориглосон тул  иргэд хөдөлмөрчиддөө цахимаар хүргэж дэмжих жилийн хүрээнд хийгдэх онцлог ажлуудаа иргэд олон нийтэд сурталчилан ажиллаа.

2020032714

      Өрх гэр бүлийн хөгжлийн жилийн хүрээнд Өрх гэр бүлийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, Гэр бүлийн гишүүдийн хөгжлийг дэмжин, оролцоог нэмэгдүүлэх, Гэр бүлийн гишүүдэд эрүүл зан үйл төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих, Өрх гэр бүлрүү чиглэж хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил, Өрх гэр бүлийн гишүүдийн боловсролыг нэмэгдүүлэх зэрэг 5 зорилтын хүрээнд ажил арга хэмжээ зохион байгуулж ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.

2020032715

      Дэмжих жилийн хүрээнд “Ураг удамаан дээдэлсэн, эрүүл чийрэг, боловсролтой, ажилтай орлоготой, амьдрах орчиноо сайжруулсан  өрх гэр бүлийг хамтдаа бүтээцгээе” гэсэн уриалга гаргаж нээлтийн арга хэмжээнд бусаддаа үлгэр жишээ угийн бичиг хөтөлсөн өндөр настан Х.Цэвэл, хөдөө гэлтгүй төвд амьдарч байгаа айлаас дутахгүй сайхан тохилог орон сууцанд амьдарч байгаа малчин өрх Н.Хоролмаа, Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож иргэн бүр эрүүл байх нь өрх гэр бүл эрүүл байхын үндэс хэмээн уриалсан сувилагч Ш.Бадамсүрэн, өрх бүр ажилтай орлоготой байхыг уриалсан бизнес эрхлэгч Уянга, бялдаржуулах чийрэгжүүлэлийн кабенитын үйл ажиллагааг сурталчилж эрүүл байхын үндэс нь хөдөлгөөн хэмээн уриалсан Р.Эрдэнэтөгс, өрх гэр бүлийн хөгжлийн жилийн хүрээнд өрх бүр хашаандаа эко нойлтой болох, 10 доошгүй мод тарьж хашаандаа сайхан амьдарая хэмээн уриалсан Ц.Мядагмаа нар оролцож иргэдэд жилийн ажлын гол санаа болон онцлох ажлыг иргэдэд хүргэхийг зорьлоо.

2020032716

Зураг авалтын багт Багийн дарга нар, Т.Одонцэцэг, Ц.Мядагмаа, Ц.Хандсүрэн нар оролцож ажилласан байна.

 

                                                                                                           МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛСЭН:

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН             Ц.МЯДАГМАА

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: