Шивээ хүрэн боомтоор онцгой горимоор нарийн зохион байгуулалт дор нүүрс тээвэр явуулж эхэллээ

2020 оны 03 сарын 30
    УОК-ын хурлаар Шивээ хүрэн, Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэр явуулахаар шийдвэрлэсэн. Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн ОБГ-ын дарга, ОК-ын орлогч дарга Л.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг Шивээ хүрэн боомтод ажиллаж нүүрс тээвэр явуулах бэлтгэл байдлыг хангуулав. /2020-03-30/ буюу өнөөдөр Шивээ хүрэн боомтоор онцгой горимоор нарийн зохион байгуулалт дор нүүрс тээвэр явуулж эхэллээ. Жолооч нар БНХАУ-д хонохгүй, ямар нэг контакт үүсгэхгүй гарч ирнэ. Эхний ээлжинд өдөрт 130-150 тээврийн хэрэгсэл нэвтрүүлж гаргахаар холбогдох байгууллагууд бэлтгэл байдлыг хангажээ.
2020033007
    Онцгой горимд зохион байгуулж байгаа бөгөөд МХГ, Хил гаалийн байгууллагууд хяналт шалгалтыг тухай бүр хийж байна. Тээврийн компаний үндсэн жолооч нар тээвэрлэлтийг хийх ба жолооч нарын нэг удаагийн хамгаалах хэрэгсэл амны хаалт, бээлий зэргийг бүрэн байлгах ёстойг мэргэжлийн байгууллагууд анхааруулав
202003300920200330082020033010
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: