МААНИЙН ХИЙДИЙН ЖАСЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2020 оны 04 сарын 02

      Өмнөговь аймгийн Маанийн хийдийн одоогийн барилга стандарт бус, сүсэгт олны буян номын уншлага хийх, ном хурахад асуудал бэрхшээл тулгардаг. Тиймээс ЖАС-ын шинэ барилгыг барихаар аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгын дагуу орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Суварган говь ХХК өнөөдрөөс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв. Фудвол бүхий 2 давхар барилга барих ба 2020 оны 9 дүгээр сарын 1 гэхэд дуусгаж ашиглалтад оруулах юм. Ингэснээр буян ном хурах, шашин соёлын ажилд үнэтэй хөрөнгө оруулалт болж байгааг Маанийн хийдийн лам нар онцолж байлаа.

20200402012020040202

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: