СУМДЫН ЭМНЭЛЭГТ АВТОМАШИН ГАРДУУЛАВ

2017 оны 04 сарын 30
СУМДЫН ЭМНЭЛЭГТ АВТОМАШИН ГАРДУУЛАВ

Эрүүл мэндийн яамтай Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээнд эрүүл мэндийн чиглэлээр төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй сайжруулах олон заалтуудыг тусгасан байдаг. Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг манай аймагт ажиллахдаа ХАМТРАН АЖИЛЛАХ гэрээний хүрээнд 4 суманд эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү сайжруулахад чиглэсэн УАЗ фургон машиныг гардуулан өглөө. Ханбогд, Мандал-Овоо, Ноён, Баяндалай сумд авомашинтай болж, хол ойрын дуудлага, тусламж хүргэхэд тулгардаг саад бэрхшээлээ шийдвэрлүүллээ. Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эх хүүхдийн эрүүл мэнд”, “Элэг бүтэн Өмнөговьчууд”, “Эрүүл шүд” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, иргэдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: