Энэ сарын байдлаар хүйтэний эрч суларсан, уулархаг нутгаар бага хэмжээний цас орж, урин цаг айсуй, сэрүүвтэр сар байлаа. Иргэдийн ухамсар - эрүүл хоггүй орчин уриатай нийтийн эзэмшлийн болон айл өрхүүдийн гудамж талбайн хог цэвэрлэгээг 2020 оны 4 сарын 3 ны өдрийн 14 цагаас эхэлж цэвэрлэж дуусгалаа. Цэвэрлэгээнд нийт төрийн албан хаагчид аж ахуйн нэгжүүд айл өрхүүд нийлсэн 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Сумын төвөөсөө хааш хаашаа 1 км орчныг цэвэрлэж 35тнн хог хаягдлыг хогийн цэгт хаяв.
Мэдээ бэлтгэсэн:
Булган сумын Байгаль орчин, уул уурхайн бодлогын мэргэжилтэн
Э.Хишигжаргал