ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ

2020 оны 04 сарын 15
Коронавирусын тархалттай холбоотой олон нийтийг хамарсан ажил арга хэмжээ, хурал цуглааныг зохион байгуулахыг хориглосон. Гэсэн хэдий ч төр засгийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой.
Өмнөговь аймгийн удирдлагууд 15 сумын удирдлага холбогдох албаны хүмүүстэй цаг үеийн асуудлаар цахим хурал хийлээ. 2020 оныг "Өрх гэр бүлийн хөгжлийн жил", "Боловсролын салбарыг дэмжих жил" болгосон ба аймгийн хэмжээнд 166 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Онцгой цаг үед онц дэглэмээ баримталж төрийн ажил үйлчилгээг тасралтгүй явуулахад сайн анхаарах юм.
-Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, эрх шилжүүлсэн ажлын гүйцэтгэл
-Санхүү, төсөв
-2020 оны төлөвлөгөөт хяналт шинжилгээ, үнэлгээ
-Цэрэг татлага
-Онцлох жилийн хүрээнд хийх ажлууд
-Хөрөнгийн улсын үзлэг тооллого
-Сонгогчийн нэрсийн жагсаалт
-Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт
-Хаваржилт, мал төллөлт, өвс тэжээл нөөц
-АРХИНД ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ аяны ач холбогдол, үр дүн
-Сумдын Шуурхай штабаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өгч, сумдаас ирүүлсэн асуултад хариуллаа.
 
 
 
 
 
 
36Хорлоогийн Батболд, Мишээл Б. болон өөр 34 хүн
 
13 удаа хуваалцсан
Таалагдлаа
Сэтгэгдэл
Хуваалцах
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: